2009-11-01
Миний нэрийг ...
Оролцогчид:  Хэдэн ч хүүхэд тоглож болно
Хэрэглэгдэх зүйл:  Байхгүй
-
Оролцогчид хоорондоо зайгүйгээ зэрэгцэн дугуйран зогсоно.
- Тоглоомын удирдагч ямар нэгэн үйлдэл хийж, нэрээ хэлнэ. Тэгэхдээ алхах8 үсрэх, уйлах8 дуулах зэрэг хүссэн үйлдлээ хийсээр дугуй тойргийн төвд хүрээд, "Миний нэрийг ..................гээг" Гэж чангаар хэлээд буцаж байрандаа зогсоно.
- Түүний дараа удирдагчийн баруун гар талд зогсож байсан хүүхэд уирдагчийн талд зогсож байсан хүүхэд удирдагчийн үйлдлийг давталгүйгээр өөр үйлдлүүдийг хийн тойргийн төв рүү очиж нэрээ чанга хэлээд дараа нь удирдагчийн нэрийг давтан хэлнэ. Энэ мэтччилэн дараа дараагийн хүүхдүүд ээлжлэн
хэлсээр хамгийн сүүлийн хүүхэд бүх хүүхдийн нэрийг хэлнэ.
Тайлбар:
Бүх хүн энэ үйл ажиллагаанд оролцоно.
Хэрвээ оролцогчид нэрээ бүгдэд дуулдахаар чанга хэлээгүй нөхцөлд дахин хэлэхийг сануулна.
Оролцогчдыг аль болохоор хэн нэгний хийсэн үйлдлийг давтахгүй байхыг анхааруулах нь зүйтэй6


Бичсэн: Багш С.Нямсүрэн цаг: 13:51 | Тоглоомын цаг
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл: