Багшийн минь урамтайхан үг

бичсэн: Багш С.Нямсүрэн, 2009-11-01, 00:21

Самандын Жавхлангийн дуулдаг
"Ээжийн минь амттайхан цай" дууны аянд дуулаад үзээрэй
Үгийг Монгол улсын гавьяат багш, СХУ-ы доктор, профессор С.Нэргүй бичив
.
Багшийн минь урамтайхан үг

Уулзаад ярихад минь урам хайрлаад
Ухаан ургуулдаг багшийн минь үг
Түмний үрсийн оюуныг гийгүүлдэг
Төрдөө хүндтэй миний багшаа

Дахилт     Ай ай хө багшийн минь урамтайхан үг 

Баргар царайд минь баясал тодруулж
Бүрсгэр нүдэнд минь од гялбуулсан 
Олон аргыг эрж олдог 
Онцгой авьяастай миний багшаа

Залхуу болдгийн учрыг тунгаасаар
Заавал сонирхох аргыг олдог
Эрдмийн мөрөөр аялсаар яваа
Эгэлгүй ажилтай миний багшаа

Дахилт...

төрөл:Даалгавар
сэтгэгдэл: Сэтгэгдэл бичих