Ид шид

бичсэн: Багш С.Нямсүрэн, 2009-11-01, 14:51
Оролцогчид: 10-30 хүн
Хэрэглэгдэх зүйл: Карт, фламастерууд, наалтуур

- Хэсэг бүр өөрсдийн асуулт, зорилго, тулгарсан асуудал, бодит байдлыг сонгон тодорхойлно.
- Хүн бүрт карт, фламастер өгнө.
- Хэсэгт дараах асуултыг тавина. "Хэрэв бид ид шид хэрэглэвэл яах вэ?" Энд учир шалтгааныг мартах учиртайг тайлбарлах. Оролцогчид өөрсдийгөө илбэчин, бурхан, эрлэгийн элч шиг төсөөлнө.
- Картаа цуглуулаад чанга уншина. Хамгийн боломжтой санаа бүхий картуудыг сонгон авч самбарт өлгөнө.
- Хэсгийн төлөвлөгөө, үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
...

Хэцүү ярилцлага

бичсэн: Багш С.Нямсүрэн, 2009-11-01, 14:25
Оролцогчид: 10-30
Хэрэглэгдэх зүйл: Байхгүй
- Оролцогчдыг хос хосоор нь болгоно6 Хос бүр нэгнийхээ ард сууна.
- Урд талын тоглогч ямар ч үед эргэж харахгүй, мөн арын хүн өмнө нь гарахгүй байх.

- Тэд 2 минутанд чөлөөтэй харилцан ярилцана.
- Оролцогчид нийтээрээ цугларч дасгалаа хэлэлцэнэ. Зохицуулагч ар талын хүнээс нь "Өмнөх хүнтэйгээ
ярилцахад өөрт чинь ямар байсан бэ? урд байгаа хүнээс нь "Ярилцах үед чамд бас ямар байсан бэ?" гэж асууна.
Ингэснээрээ харилцаанд хүний нүүрний төрх байдал ямар чухал болохыг ойлгуулна.

...

Би том болоод

бичсэн: Багш С.Нямсүрэн, 2009-11-01, 14:13
Оролцогчид: Хэдэн ч хүүхэд тоглож болно
Хэрэглэгдэх зүйл: Байхгүй
  1. - Бүх оролцогч тойрог болон сууна.
  2. - Хүүхдүүд нэг нэгээрээ ээлжлэн тойргийн голд гарч "Би том болоод ............. ийм мэргэжилтэй хүн болно" гэж ирээдүйд өөрийнхөө хүсч байгаа ажил мэргэжлээ хэлэлгүйгээр үйл хөдлөлөөр хийж үзүүлнэ.
  3. - Бусад хүүхэд үйл хөдлөлөөр нь ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгааг таана. Жишээ нь: Барилгачин, эмч, хуульч. түүхийн багш гэх мэт.
...

Миний нэрийг ...

бичсэн: Багш С.Нямсүрэн, 2009-11-01, 13:51
Оролцогчид:  Хэдэн ч хүүхэд тоглож болно
Хэрэглэгдэх зүйл:  Байхгүй
-
Оролцогчид хоорондоо зайгүйгээ зэрэгцэн дугуйран зогсоно.
- Тоглоомын удирдагч ямар нэгэн үйлдэл хийж, нэрээ хэлнэ. Тэгэхдээ алхах8 үсрэх, уйлах8 дуулах зэрэг хүссэн үйлдлээ хийсээр дугуй тойргийн төвд хүрээд, "Миний нэрийг ..................гээг" Гэж чангаар хэлээд буцаж байрандаа зогсоно.
- Түүний дараа удирдагчийн баруун гар талд зогсож байсан хүүхэд уирдагчийн талд зогсож байсан хүүхэд удирдагчийн үйлдлийг давталгүйгээр өөр үйлдлүүдийг хийн тойргийн төв рүү очиж нэрээ чанга хэлээд дараа нь удирдагчийн нэрийг давтан хэлнэ. Эн...
төрөл:Тоглоомын цаг
сэтгэгдэл: