2009-11-01
Багшийн минь урамтайхан үг

Самандын Жавхлангийн дуулдаг
"Ээжийн минь амттайхан цай" дууны аянд дуулаад үзээрэй
Үгийг Монгол улсын гавьяат багш, СХУ-ы доктор, профессор С.Нэргүй бичив
.
Багшийн минь урамтайхан үг

Уулзаад ярихад минь урам хайрлаад
Ухаан ургуулдаг багшийн минь үг
Түмний үрсийн оюуныг гийгүүлдэг
Төрдөө хүндтэй миний багшаа

Дахилт     Ай ай хө багшийн минь урамтайхан үг 

Баргар царайд минь баясал тодруулж
Бүрсгэр нүдэнд минь од гялбуулсан 
Олон аргыг эрж олдог 
Онцгой авьяастай миний багшаа

Залхуу болдгийн учрыг тунгаасаар
Заавал сонирхох аргыг олдог
Эрдмийн мөрөөр аялсаар яваа
Эгэлгүй ажилтай миний багшаа

Дахилт

Манантай толгойг минь цэлмүүлээд
Магнайн үрчлээсийг тэнийлгэж өгдөг
Ихийг сурах хүслэн төрүүлдэг
Ижилгүй ховорхон миний багшаа

Дахилт

Хүүхэд бүрийг эрдэмтэй болгох гэж
Хүн бүрийг хүмүүжүүлэгч болгох гэж
Биеэ чилээж сэтгэлээ зориулаад
Бичсээр суугаа миний багшаа

Дахилт 

Учрыг нь олохгүй мунгинаж суухад минь
Ургуулан бодуулсаар сэнхрүүлж өгдөг
Бодол сэтгэхүйг минь жолоодсоор байгаад
Боддог, сэтгэдэг болгосон багш минь

Дахилт

Холдоод явсан ч сэтгэлд хадаастай
Ховорхон хүчтэй увьдастайхан үг
Ойртох тутам уулзмаар санагддаг
Олноо хайрлагдсан миний багшаа

Дахилт

Бичсэн: Багш С.Нямсүрэн цаг: 00:21 | Даалгавар
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.





:-)
 
xaax